Таджикстанд газар хөдөлснөөс болж 20 мянган хүн орох оронгүй болж, хэдэн арван байшин нуржээ. Рихтерийн шаталбараар 5-н баллын хүчтэй газар хөдлөлт тус улсын зүүн нутагт болсон байна. газар хөдлөлтийн төв нь нийслэл Душанбе хотоос 300 км –т байжээ. Газар хөдлөлтөөс болж их хэмжээний чулуу нурж орон нутгийн замыг бүрэн хаасан байна.