«Дакар-2010» олон улсын автомашины уралдааны замд гарсан ослоос болж нэг хүн нас барж, таван хүн шархадсан байна. 1-р сарын 2-нд буюу бямба гаригт аргентины Альпа Корраль тосгоны ойролцоо уралдааны нэгдүгээр шатны хурдны хэсэгт энэ осол болсон байна. Германы иргэн Мирко Шультисийн жолоодож явсан жип огцом эргэлтэд дээр замаасаа гарч, зогсох ёсгүй газар байсан бөөн хүмүүсийг дайрсан байна. Энэ ослын улмаас 28-н настай аргентин эмэгтэй Наталья Соня Гальярдо нас баржээ. Шультис уралдаанаас гарч байгаагаа мэдэглээ. «Дакар-2010» уралдаан Аргентин-Чили маршрутаар явагдаж байна. Уралдааны зам 9000 км бөгөөд түүний тал нь унэлгээ авах ёстой хурдны тусгай хэсгүүд юм. Энэ уралдаанд дэлхийн бүх улсуудын 600-н тамирчид орорлцож байгаа бөгөөд тэд мотоцикль, дөрвөн дугуйт мото, хөнгөн тэрэг, ачааны тэрэг зэрэг тээврийн хэрэгсэлүүдээр уралдаж байна. 1-р сарын 2-ны бямба гаригын уралдааны эхний шатны дүнгээр «КАМАЗ-Мастер» оросын багынхан түрүүлэж байна.