Белоруссд нефть нийлүүлэх асуудлыг зохицуулах засгийн газар хоорондын гэрээнд шинэ жилийн өмнө гарын үсэг зурах талаар Орос улс боломжтой бүхнийг хийсэн. Ням гаригт засгийн газрын хэвлэлийн албанаас уламжиллаа. Москвад 12-р сарын сүүлээр болсон хэлэлцээр үр дүнгүй болсон. Белоруссийн талын хэлэлцээнд оролцогчид бүрэн хэмжээний эрх мэдэлгүй байна гэж Оросын тал мэдэгдсэн. 1-р сарын 1-нээс эхлээд Москва, Белоруссд 100%-ийн экспортын татвартайгаар нефть нийлүүлж байгаа юм. Гэхдээ холбооны улсын онцгой статусыг харгалзан Белоруссын дотоодын хэрэглээний нефтийг татваргүйгээр нийлүүлэхэд бэлэн байна гэж хэвлэлийн алба мэдээллээ. Белоруссийн түншүүдийг хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд 1-р сард Москвад хүрэлцэн ирэхийг Оросын тал санал болголоо. Оросын нефть нийлүүлэгчид урьдах гэрээний дагуу Белорус болон Европд нефть найдвартай нийлүүлнэ гэж батлаж байна. Орос улс нефть нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа хөнгөлөлт үзүүлэхгүй бол Белорус улс гаалийн холбооноос гарна гэж сүрдүүлж байна.