0Пермь хотын “Доголон морь” шөнийн клубт гарсан түймэрт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 154 боллоо. ОХУ-ын Онц байдлын яамны Пермийн хязгаарыг хариуцсан Удирдах газрын хэвлэлийн албанаас бямба гаригт энэ тухай уламжлав. 1976 онд төрсөн Епанова Елена Александровна Москва хотын Вишневскийн нэрэмжит мэс заслын хүрээлэнд нас баржээ. Хэвлэлийн албаны мэдэгдсэнээр одоо 61 хүн эмнэлэгт байгаагаас 46 нь Москвад, 11 нь Санкт-Петербург, Перьм, Челябинск хотод тус бүр хоёр хүн байна.