2010 оноос эхэлж байгаа шинэ арван жилд дэлхийн эдийн засгийн хүчний байдал цоо шинэ болж, Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн бүлэг өнөөгийн тэргүүлэгч-санхүүгийн “долоо” өрнөдийн тэргүүлэх орны орыг залгамжилна. Америкийн “Голдман Сакс” тэргүүлэх банк ийм дүгнэлт хийжээ. Энэ илтгэлийг өнөөдөр Лондоны Сити-д тараасан байна. 2020 онд БРИК хөрөнгө оруулагчдын сонирхолыг хамгийн их татсан зах зээл байна гэж банкны шинжээчид үзэж байна. “Голдман Сакс”-ын тооцоогоор БРИК-ийн бүлэг дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэхэд шаардлагатай хурдаа хэдийн авчээ. Тухайлбал 2001 оны намраас энэ дөрвөн улсын үнэт цаасны зах зээлийн өсөлт эдийн засаг нь хөгжиж байгаа, шинэ зах зээлтэй бүх орныхоос илүү хүчтэй байлаа