Пакистаны хэд хэдэн хотод алан хядах ажиллагаа үйлдсэнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардарид эмгэнэл илэрхийлэв. Дэлхий дахинаа цус урсгасан нэг өнгө аястай зах хязгааргүй хэрцгийлэл, хүний амь насанд гамгүй хандах, шунахайн зорилгоор хүний амийг золиослож байгаа террористудын ээлжит гэмт хэрэгт Орос улс эгдүүцэж байгааг ерөнхийлөгч тэмдэглэв. Пакистан энэ балмад үйлдлийг дорвитой таслан зогсоож, улс орны байдлыг тогтворжуулах засгийн газрын хүчин чармайлтад террористууд саад болж чадахгүй гэж Орос улсын ерөнхийлөгч итгэлтэй байна. Баасан гаригт дэлбэрэх хэрэгсэл зүүсэн амиа золиослогч этгээд волейболын тэмцээн болж байсан Лакки Марват хотын спортын талбайд машинд өөрийгөө дэлбэлжээ. Дэлбэрэлтийн уршгаар 93 хүн үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд олон хүүхэд байсан аж.