Шинэ онд Орос улсын засгийн газрын тэргүүн зэргийн зорилтын нэг нь оросын эдийн засгийн гол салбарын нааштай хандлагыг бэхжүүлэх явдал байна. Орос улсын сайд нарын танхимын албан ёсны вэб хуудаст тавьсан 2010 оны хямарлын эсрэг ажиллагааны хөтөлбөрийн гол санаа ийм байна. 2008 оны эцэст эхэлсэн эдийн засгийн хямарлын идэвхтэй үеийг Орос улс даван туулсан гэж засгийн газар тайлбарлаж байна. Шувтарч буй оны хоёрдугаар хагасаас эдийн засгийн өсөлт сэргэж эхэлжээ. Нэгдүгээрт өсөлт тогтвортой шинжтэй биш байна. Хоёрдугаарт урьдын адил түүхий эдийн хөгжлийн загварын үйлдвэрлэлд голдуу түшиглэж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Тиймээс хямарлын эсрэг шинэ хөтөлбөрт инновацийн эдийн засгийг цогцлуулах, аж үйлдвэрийн шинэ боломж бүрдүүлэх зэрэг урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд багтсан зорилтыг тэргүүн зэрэгт тавьжээ. Ирэх жил хямарлын эсрэг арга хэмжээг шинэчлэл, бүтцийн өөрчлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ. Оросын шинжлэх ухаан академийн Эдийн засгийн хүрээлэнгийн нийгмийн бодлогын төвийн захирал Евгений Гонтмахер засгийн газрын хямарлын эсрэг шинэ хөтөлбөрийн гол чиглэлийн талаар манай радио станцад өгсөн ярилцлагадаа ийнхүү тайлбарласан юм. Орос улс хямарлаас гарна гэдэг эргээд хуучин хэвэндээ орох бус өөр эдийн засагтай болохын нэр юм. Онц ноцтой, халуун цэгийг хааж, 2010 онд хямарлаас гарч инновацийн эдийн засагт шилжих цогц хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Энэ нэлээд хүнд хэлэлцэх хэргийн төлөвлөгөө бөгөөд 2010 он аль, алиныг нь хэрэгжүүлэх сүүлчийн боломж юм. Нөхцөл байдал эрс муудахаас сэргийлж, эдийн засгийн чанартай өсөлтийг хангах суурийг тавих ёстой. Энэ өсөлт зөвхөн нефть, хийн үнэ нэмэгдэхээс үүдэлтэй байх ёсгүй. 2010 онд засгийн газар, шинжээчдийн хамтын хүчээр энэ бүхнийг хийнэ гэж найдах боломжтой гэж шинжээч төгсгөлд нь хэлсэн юм. Шинэ онд засгийн газрын үйл ажиллагааны чухал чиглэл нь нийгмийн тогтвортой байдлыг дэмжих, хүн амын ашиг сонирхолыг бүрэн хангах явдал байна. Тухайлбал 2010 онд нийгмийн тэтгэмж, төлбөр инфляцийн таамаглаж буй түвшнээс илүү байна. Орос улсын гадаад эдийн засгийн байдал таатай, хямарлын эсрэг арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлснээр 2010 онд макро эдийн засгийн ихэнх үзүүлэлт тогтвортой хандлагатай байна гэж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дурджээ.