02010 онд спортын томоохон арга хэмжээгээр дүүрэн байна. Мэдээж хэрэг спортын хамгийн гол үйл явдал Ванкувер хотод болох өвлийн олимпийн наадам байна. Хоёрдугаар сард болох энэ наадамд бүгд анхаарал хандуулна. Зун хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болно. Үүнээс гадна хөгжөөн дэмжигчид хоккей, сагсан бөмбөг, уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, Михаэл Шумахер эргээд “Формула-1” уралдаанд оролцож тэднийг баярлуулна. Ванкуверт болох өвлийн олимпийн наадамд оросын шигшээ баг уран гулгалт, биатлон, цана, хоккей зэрэг оросын уламжлалт төрлийн спортод ялалт байгуулах хамгийн их боломжтой. Евгений Плющенко эргээд их спортод хүч сорих болсон тул оросын хөгжөөн дэмжигчид уран гулгалтад их найдаж байна. Оросын хоккейн шигшээ баг хоёр удаа дэлхийн аварга болсон юм. Урьдын адил дэлхийн хүчтэй баг хэвээр байна. Олимпийн наадамд аварга болсноос хойш 18 жилийн оросын шигшээ баг тэргүүн байрт шалгарахад канадчүүдээс өөр баг саад болж чадахгүй л болов уу. Зуны эцэст сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 2012 онд Лондонд болох зуны олимпийн наадамд оролцох багийг сонгон шалгаруулах тул энэ тэмцээн онцгой чухал юм. Манай шигшээ баг энэ жил европын аварга шалгаруулах тэмцээнд муугүй амжилт үзүүлсэн. Оросын тамирчдад шинэ жил хөгжөөн дэмжигчдээ баярлуулах мундахгүй боломж гарна.