Украинд шинэ оноос Чернобылийн атомын цахилгаан станцыг ашиглалтаас гаргах, объектыг “Далдлах” буюу экологийн аюулгүй систем болгон хувиргах улсын хөтөлбөрийн тухай хууль үйлчилж эхэлнэ. Хөтөлбөрийг хэд хэдэн шатаар хэрэгжүүлнэ. Эхлээд цөмийн түлшийг авч, урт хугацааны тусгай агуулахад хийнэ. Дараа нь реакторын төхөөргийг битүүмжилж, бүрмөсөн хаана. Гурав дахь шатанд цацраг идэвхжлийг бууруулах ажил явуулахаар төлөвлөж байна. Эцэст нь сүүлчийн шатанд реакторын төхөөргийг буулгаж, Атомын цахилгаан станц орчмын нутаг дэвсгэрийг цэвэрлэнэ. Хөтөлбөрийг нийт 55 жил хэрэгжүүлэхээр тооцжээ.