Орос, НАТО хамтран ажиллах, тэр дундаа Афганистанд хамтран ажиллах хууль эрхийн баазыг хөгжүүлэх бодолтой байна. Оросын парламентын доод танхим болох Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдэв. Энэ зорилгоор ирж буй онд хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэж тэр хэллээ. “Олон хүн НАТО-ийн эвслийг шүүмжилж байгаа ч, хэрэв Афганистан дахь эвслийн ажиллагаа нурвал, бүгдэд уршигтай” хэмээн Косачев тэмдэглэв. Орос улс Афганистаны байдлыг хэвийн болгоход дэмжлэг үзүүлж байна. Тулгуур үзэлт “Талибан” хөдөлгөөний эсрэг тэмцэж байгаа НАТО-ийн тэргүүлдэг олон улсын эвсэлд Оросын нутгаар дамжуулан ар талын хангамж, байлдааны техник, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хүргэж байна. Афганистанаас урган гарч байгаа мансууруулах бодисын аюул заналын эсрэг хамтран тэмцэх Орос улсын саналд НАТО-ийн удирдлага хараахан хариу өгөөгүй байна.