Оросын арми орчин үеийн сорил, аюул заналд зохих ёсоор, шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадалтай. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр бүх хэсэг, анги нэгтгэл өнгөрсөн онд байнгын бэлэн байдлын ангилалд оржээ. Цэргийг орчин үеийн шинэ зэвсгээр хангах ажил үргэлжилж байна. “Яваандаа армийн зэвсэглэл тэргүүлэх орны армийн зэвсэглэлтэй дүйцэхүйц болно” гэж сайд хэлэв. “Кавказ”, “Ладога”, “Өрнөд”, болон “Намар-2009” цэргийн сургалтын үеэр бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар өссөн нь харагдсан. “Гэхдээ хүрсэн амжилтандаа ханах ёсгүй” гэж сайд анхаарууллаа.