Орос улсын засгийн газар албан ёсны вэб хуудастаа 2010 оны хямарлын эсрэг ажиллагааны хөтөлбөрийг тавьжээ. Нийгмийн тогтвортой байдал, хүн амын нийгмийн хамгаалал, эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх тэргүүн зэргийн зорилт дэвшүүлжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 233 тэрбум рубль зарцуулна. Таамгаар жилд инфляц 6,5-7,5 хувь, хөрөнгө оруулалт 2,9 хувиар өсч, аж үйлдвэрлэлийн өсөлт 2,8 хувь байна. Ажилгүй иргэдийн тоо 6,3 сая хүртэл буурна. ДНБ-ийн өсөлтийн хурд 2010 онд 3,1 хувь байна. Орос улсад эхэлсэн эдийн засгийн өсөлт тэнцвэртэй шинжтэй байгааг баримт бичигт тэмдэглэжээ.