“Сочи 2014” соёлын олимпийн наадам оросын өмнөд хэсгийн энэ хотод эхэллээ. Дөрвөн жилд болох олимпийн наадамд Орос улсын соёл, урлагийн тэргүүлэх зүтгэлтнүүд оролцоно. 2010 оныг киноны жилээр зарласан. Үүний дараа Театр, хөгжим, музейн жил үргэлжилнэ. Энэ үеэр Сочи хотын концертын үндсэн талбайд 1000 гаруй арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөжээ. Өвлийн олимпийн наадам болох хотыг урлагаар дамжуулан танилцуулахад Соёлын олимпийн наадам чиглэж байна. Соёлын ололт амжилтын энэ наадамд сонгодог болон өргөн олон нийтийн урлагийн төлөөлөгчид оролцоно.