Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалах эрх 1-р сарын 1-ээс Грекээс Казсахстанд шилжинэ. Олон улсын байгууллагын хэвлэлийн албанаас энэ тухай уламжлав. Казахстан Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалах эрх авсан төв Азийн анхны улс юм. Мөн хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас анх удаа энэ үүргийг гүйцэтгэх гэж байна. “Ванкуверээс өгсүүлээд Владивосток хүртэл” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Казахстан бүх хүчээ дайчилна гэж тус улсын Гадаад хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга Канат Саудабаев амлав. Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын байнгын зөвлөлийн анхны хурал 1-р сарын 14-нд Вена хотод болно.