Өнөөдрөөс Хятад, Индонез, Малайз, Сингапур, Таиланд, Филиппин, Бруней зэрэг улс багтдаг чөлөөт худалдааны бүс Азид ажиллаж эхэллээ. Шинэ бүс Европын Холбоо, Хойд америкийн чөлөөт худалдааны бүстэй эдийн засгийн өрсөлдөгч болно гэж Би-Би-Си агентлаг уламжилж байна. Энэ бүс оршин суугчдын тоогоор худалдааны хамгийн том талбар болж байна. Энэ бүсийн гишүүн орнуудад харилцан хөрөнгө оруулахад саад тотгорыг арилгаж, бараа таваарын 90 хувьд гаалийн татвар ноогдуулахгүй.