2010 онд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн гадаад улс төрийн хуанли нэлээд шахуу байх төлөвтэй. Орос улсын удирдагч 2010 онд Канадад Их наймын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Канадад 6-р сарын 25-27-нд Их наймын бүлгийн уулзалтаас гадна Их хорийн яриа хэлэлцээ болно. Дэлхийн эдийн засгийн хямарлаас үүдэн “Их хорийн” уулзалтыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Канадад 6-р сард болох уулзалтаас гадна “Их хорийн” төлөвлөгөөгөөр 11-р сард Өмнөд Солонгост дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орны удирдагчид 11-р сард Японы Иокогама хотод олон талын өөр нэг уулзалт зохион байгуулна.
Орос улсын удирдагч хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орны ажил нэгт нөхөдтэй холбоо тогтоох үйл явц өөрчлөгдөх ёсгүй. ТУХН-ийн орнууд “нэмэлт” албан бус дээд хэмжээний уулзалтаар уулзах болсон ч, ТУХН-ийн орнуудын албан ёсны ээлжит дээд хэмжээний уулзалт 2010 оны 12-р сард Москва хотод болно. Хамгийн сүүлд Алма-Ата хотод 12-р сард болсон ийм уулзалтын үер төрийн тэргүүн нар албан бус дээд хэмжээний уулзалт заримдаа албан ёсны дээд хэмжээний уулзалтаас үр нөлөөтэй болохыг ярьж байсан. Орос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум 2010 онд 10 жил болно. Казахстан тус байгууллагыг жилийн турш даргална. Тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачилгаар Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулсан юм. Тэгэхлээр “тавын” дээд хэмжээний уулзалт Казахстанд болно. Бусад орны удирдагчидтай хоёр талын холбоо тогтоох тухайд жилд хэдэн арван ийм уулзалт болно. Тухайлбал Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 2010 онд “их найм”, “их хорийн”, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Вашингтонд 4-р сард болох цөмийн аюулгүй байдлын асуудлаарх форумын үеэр дор хаяж дөрвөн удаа уулзана. Харин Стратегийн давшилтын зэвсгийг тухай шинэ хэлэлцээр байгуулах орос-америкийн харилцааны гол асуудал одоохондоо нээлттэй байна. Д.Медведев, Барак Обама нар бараг хагас жил гаруй хугацаанд шинжээчдийн бэлтгэж, боловсруулсан баримт бичигт гарын үсэг зурахаар энэ оны эхэнд уулзахыг үгүйсгэхгүй. Орос, Францын ерөнхийлөгч нар оны эхэнд мөн тусдаа уулзана. 2010 оныг Орос улсад Францын жил, мөн Францад Оросын жилээр зарласан юм. Орос улсын ерөнхийлөгч, мөн БНХАУ-ын дарга 2010 онд хэд хэдэн удаа уулзаж магадгүй. Д.Медведев энэ онд Хятадад айлчлах ёстой юм. Их найм, Их хорь, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс багтдаг ШХАБ зэрэг олон улсын байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр орос-хятадын яриа хэлэлцээ дээд түвшинд болохыг үгүйсгэхгүй. Узбекистанд 2010 онд ШХАБ-ын жил тутмын дээд хэмжээний уулзалт болно. Үүний зэрэгцээ орос-узбекистаны бие даасан дээд хэмжээний уулзалт 2010 оны эхэнд Москва хотод болно. Орос улс болон ХБНГУ-ын хооронд улс хоорондын зөвлөлгөөний механизм үйлчилж байна. 2009 онд Мюнхенд зөвлөлгөөн болсон одоо Орос улсад зочдоо хүлээж авах ээлж тохиож байна. Зөвлөлгөөн орос-германы “Петербургийн яриа хэлэлцээ” байгууллагын хуралдааны үеэр болно. 2010 онд энэ байгууллагын 10 жилийн ой тохиох тул тус байгууллагын уулзалтыг Оросын хойд нийслэлд зохион явуулах нь зохимжтой гэж гишүүн орнууд үзэж байна. Энэ тухайд өөр ч байр суурь байна. Д.Медведев 2010 онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөжээ. Хоёр орны удирдагч 12-р сарын эхэнд гарын үсэг зурсан тунхаглалд ийм зүйл оруулсан байна. Орос улсын ерөнхийлөгч “хугацаа нь нээлттэй” хэдэн арван урилга хүлээж авсан. Тухайлбал Чили, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Израиль, Чехи, Тажикистан, Вьетнам, Словакийн удирдагчид Д.Медведевийг урьсан байна. Орос улсын ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлын хувьд энэ удаа Ванкуверт болох Өвлийн олимпийн наадам онцгой байна. Энэ наадмын үеэр наадмын бамбарыг Оросын Сочи хотод шилжүүлнэ. 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион явуулах орны удирдлага 2-р сард Канадад ирэхийг үгүйсгэхгүй. 2010 он Д.Медведевийн хувьд тэмдэглэлт он байна. Дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгчийн нэг тэрбээр бар жилийн 9-р сарын 14-нд 45 насныхаа ойг тэмдэглэнэ.