Европын Холбоог Испани даргалах үеэр Орос, Европын Холбооны хооронд визгүй зорчих горим нэвтрүүлэх үйл явцыг Москва урагшлуулах бодолтой байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко Москва хотноо энэ тухай мэдэгдэв. Үүний зэрэгцээ Орос улс энэ хугацаанд эрчим хүч, дээд зэргийн технологийн салбарт Европын Холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна. Энхийг сахиулах хамтын ажиллагаа, ерөнхий аюул заналд хариу арга хэмжээ авахад талууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Европын Холбоог жил хагасын хугацаанд даргалах эрх өнөөдөр Швед улсаас Испанид шилжиж байна. Орос улс-Европын Холбооны эхний хагас жилд болох дээд хэмжээний уулзалтад Орос, Европын Холбооны холбооны шинэ гэрээний эхийг бэлтгэнэ хэмээн Испани урьд мэдэгдэж байсан юм.