Москва хотод болсон ОХУ-Белорусын Төрийн дээд зөвлөлийн хурлаар тохиролцсоны дагуу Оросын тал шинэ жилийн өмнө оросын нефтийг Белоруст нийлүүлэх асуудлыг зохицуулах засгийн газар хоорондын гэрээг байгуулахад шаардлагатай бүхнийг хийсэн гэж ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдэв. Энэ зорилгоор холбогдох баримт бичгийн төслийг белорусын талд шилүүлсэн гэж хэвлэлийн албанд тэмдэглэллээ. Арванхоёрдугаар сарын 10-31 хүртэл өдөр бүр яриа хэлэлцээ хийсэн ч, тохиролцсон ёсоор холбогдох баримт бичигт гарын үсэг зурж чадаагүй тухай мэдэгдэлд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Оросын тал 1-р сарын 1-ээс нефть нийлүүлэхэд гаалийн төлбөргийг бүрэн хэмжээгээр хураах тухай Белорусын талд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Орос улс холбоотны шинжтэй хоёр орны онцгой харилцааг харгалзан хууль эрхийн үндэс бүрдүүлж буй баримт бичиг байгаа тохиолдолд, мөн тохиролцсон хугацаанд нефтийг Белорусын дотоод хэрэглээнд татваргүй нийлүүлэхэд бэлэн болохоо батлав. Энэ зорилгоор белорусын түншүүдийг 1-р сард яриа хэлэлцээ хийхээр Москвад ирэхийг урисан юм.