Оросын тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева, мөн Ямайкийн богино зайн гүйлтийн тамирчин Усейн Болт нар Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны хувилбараар оны шилдэг тамирчнаар хоёр жил дараалан шалгарлаа. Онлайн санал асуулгад дэлхийн 98 орны 600 гаруй сэтгүүлч оролцжээ. Исинбаева Берлинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтгүй оролцож, шагналт байранд шалгараагүй ч, 2009 оны дэлхийн шилдэг тамирчин болоход энэ саад болсонгүй. Шувтарч буй онд оросын тамирчин хөнгөн атлетикийн түүхэнд анх удаа 5 метрийн өндөрт харайсан юм. Волгоградын уугуул тамирчин бүсгүйд санал асуулгад оролцсон хүмүүсийн 20 гаруй хувь, мөн түүний гол өрсөлдөгч Хорватийн хөнгөн атлетикийн тамирчин Бланка Власичийн төлөө 16 хувь нь саналаа өгчээ.