0Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Гаалийн холбоо үйлчилж эхэлснээр хил дээр гаалийн хяналтыг цуцлаад зогсохгүй гурван орны олонх иргэд шинэ хууль дүрэм сахин биелүүлнэ гэж шинжээчид тэмдэглэж байна. Тухайлбал Орос улсад үхэр, гахайг хөлөөр оруулах татвар нэмэгдэж, гахай болон шувууны мах импортоор авах хязгаар багасна. Мөн хувцас, ахуйн техникийн тариф ч ялгаагүй өөрчлөгдөнө.