0Москва хотын зүрхэн тус газар буюу Улаан талбайд, мөн Васильевскийн налуу газар 120 мянга орчим хүн 2010 оноо угтлаа. Москва хотын хэв журам сахиулах Дотоод хэргийн ерөнхий удирдах газрын төлөөлөгч энэ тухай уламжлав. Ямар нэг ноцтой зөрчил гараагүй, баярын уур амьсгалтай байсан гэж тэр хэллээ. Васильевскийн налуу газар концерт үргэлжилж байна. Хууль сахиулах байгууллагын 4 мянга гаруй ажилтан нийслэлийн зүрхэн хэсэгт хэв журам сахиулж байна.