0 Шинэ жилээр бие биедээ баяр хүргэж, сайн сайхныг ерөөж, бэлэг гардуулдаг уламжлалтай. Энэ утгаар “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон бидэнд онцгой аз тохиосон. Рамгийн ойр дотны хүмүүстээ голдуу ерөөдөг хайр сэтгэл, аз жаргал, амжилт зэргийг эрхэм радио сонсогч болон манай сайтын хэрэглэгч та бүхэнд ерөөх боломж бидэнд бүрдсэн. Дэлхийн 160 орны 109 сая хүн манай радиог сонсдог. Энэ тоог бодоод үз дээ. “Оросын дуу хоолой” радио ийм тооны сонсогчидтой юм. Энэ бол та билээ. Та бүхэн 2010 ондоо аз жаргалтай, өмнөх жилээс илүү амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе. Харин бид өөрсдийн зүгээс манай радиог сонсож, уншдаг хүмүүст илүү сонирхолтой мэдээ, материал хүргэхийг хичээнэ. Та бүхэн манай радиог сонсоорой! Шинэ жилийн мэнд дэвшүүлье! Оросын дуу хоолой радиогийн хамт олон .