Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нутаг нэгтнүүддээ хамгийн нандин хүсэл нь биелэхийг ерөөлөө. Тэрээр 12-р сарын 31-нд орон нутгийн цагаар шөнө дундад оросын өрх бүр үзэж, сонсдог шинэ жилийн уламжлалт мэндчилгээ дэвшүүлэхдээ ийнхүү хэллээ. Улс орны амьдралд улирч буй жил хамгийн амаргүй байсныг тэр тэмдэглэв. Ерөнхийлөгч “цохилтыг дааж, бэрхшээлийг даван туулж чаддаг” нутаг нэгтнүддээ талархав. “Тэгэхэлээр урагш ахиж, хүчтэй, орчин үеийн төр улс байгуулж, тогвортой, зөв эдийн засаг цогцлуулж, хүн бүрийн амьдралыг ая тухтай, аюулгүй болгоход бүхнийг хийх ёстой” гэж орос улсын удирдагч тэмдэглэв. Аугаа их ялалтын 65 жилийн ой тохиож байгааг тэрээр сануулаад, дайнд оролцсон хүмүүстээ анхаарал тавихыг мөн уриаллаа. “Бид энэ ялалт байгуулсан шиг сайн сайхан амьдарч, ажиллах ёстой” гэж Д.Медведев тэмдэглэллээ. Шинэ онд их зүйл хийх шаардлагатай болохыг ерөнхийлөгч мөн онцлов “Бидний амжилт хүн бүрийн үйл хэрэг, хүн бүр өрх гэр, улс орондоо юу хийхээс хамаарна” гэж тэр хэлэв. Төрийн тэргүүн ойр дотны хүмүүсээ анхаарч, халамжлахыг уриалаад, бүх хүнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөлөө.