Шинэ жилийн өмнө сүүлийн 2 хоног Москва хотод орсон цас сүүлийн 20 жил хамгийн их юм. Баярын үеэр хотынхонд өвлийн жинхэнэ үлгэр мэт орчин бүрдэж, автомашин сонирхогчид замд бөглөрч, хот тохижуулах газрынхан хэд хоног мундахгүй их ажилд уналаа. Нийслэлд 25 см цас унасан. Байгалийн үзэгдлийн уршгийг арилгахын тулд гудамжинд 15 мянган нэгж техник ажиллаж байна. Баярын өмнө Москва орчимд бага зэрэг хүйтэрч хасах 10 хэм, шөнөдөө хасах 14 хэм хүрч магадгүй байна.