0АНУ-д шувтарч буй он таагүй байлаа. Ассошиэйтед Пресс агентлагийн захиалгаар явуулсан олон нийтийн санаа бодлыг танадах судалгаанд оролцсон америкчүүдийн олонхи нь ийм санаа бодолтой байна. АНУ-ын олон иргэн 2009 онд зээлээ төлж чадаагүйн улмаас орон сууц, ажилгүй болжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 42 хувь нь улирч буй жилийг “тун муу”, мөн 33 хувь нь улс орны болоод хувийн амьдралд таагүй жил байсан гэж дүгнэжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 16 хувь нь 2009 он “нэлээд амжилттай” жил байсан гэж үзэж байна. Санал асуулгад оролцсон америкчүүдийн 72 хувь нь 2010 онд улс орны эдийн засаг сайжирна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.