Ирэх онд Орос улс дэлхийн хамгийн хөгжиж байгаа зах зээл болно. Голдман Сакс нэр хүндтэй үнэлгээний агентлаг ийм таамаг нийтлүүлжээ. 2009 онд оросын РТС үндсэн индекс 127 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ ирэх жил оросын үнэт цаасны таамгийн 95 хувь нааштай байна. Энэ хугацаанд Оросын үнэт цаасны зах зээлийн капитал 40 хувиар өснө гэж “Тройка Диалог” хөрөнгө оруулалтын банкны шинжээчид баталж байна.