0Олон улсын сансрын станцын олон улсын баг 16 удаа Шинэ жилээ тэмдэглэнэ. Станц цаг хагас тутамд дэлхийн нэг тойрдог гэж Москва орчмын Королевын нэрэмжит нислэгийг удирдах төвөөс уламжлав. Ийм байдлаар станц өнөөдөр Шинэ болон Хуучин оны заагийг 16 удаа давна. Мэдээж хэрэг сансрын нисэгчид өдөржингөө баяр тэмдэглэхгүй. Сансрын станцад байгаа Орос, АНУ, Япон зэрэг орны сансрын нисэгчид Москва, Хьюстон, Токиогийн цагаар баяраа гурван удаа тэмдэглэнэ. Олон улсын сансрын станцад Гринвичийн цагаар албан ёсоор шинэ жил болно. Одоо станцад оросын сансрын нисэгч Максим Сураев, Олег Котов, америкийн сансрын нисэгч Жеффри Уильямс, Тимоти Кример, японы сансрын нисэгч Соичи Ногучи нар байна.