Украин хийн төлбөрөө цаг тухайд нь төлөхөд ОУВС тусална. ОУВС 12-р сарын сүүлчээр Украины эдийн засгийн байдлыг үнэлэх шалгуурыг 2 тэрбум доллароор бууруулах Киевийн хүсэлтийг хүлээж авчээ. Украин байгаа нөөцөөрөө гадаад өрөө цаг тухайд нь барагдуулна гэж Украинд суугаа ОУВС-ийн төлөөлөгч Макс Альера мэдэгдэв. ОУВС Украины 2010 оны төсвийг эдийн засгийг тогтвортой өсөлтийн замд нь оруулах чиглэлд боловсруулах асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна гэж мэдэгдэлд дурджээ. Орос, Украин улс ирэх жилээс европын орнуудын жишиг үнээр хий нийлүүлж, тээвэрлэнэ.