Орос улсын ерөнхий сайд В.Путин шинэ онд өндөр амжилт хүслээ. Засгийн газрын тэргүүн шинэ жилийн мэндчилгээндээ нутаг нэгтнүүдээ амжилтанд хүрэх замд бэрхшээлээс үл эмээж, бүх өөрчлөлт сайн сайханд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. В.Путин баяр ямар болох, Шинэ жил ямар байгаасай гэж хүсч байгаа талаар ярихдаа:  Ид шид болохгүй юм гэхэд дор хаяж сайн сайхан өөрчлөлт гарна гэж үздэг тул бид Шинэ жилийг ямагт хүлээдэг. Үүний зэрэгцээ амьдрал зөвхөн оргилуун дарс, салют, баяр наадмаас бүрдвэл төдий л сэтгэл хангалуун бус байна. Ямар нэг бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрэхэд амьдралд сэтгэл хангалуун байдаг учиртай. Энэ бүх бэрхшээл хавсарга бэлтгэлийн шинжтэй, амжилтанд хүрэх дөрөө байхаас гадна энэ амжилт нь маш өндөр, амьдралыг бүрдүүлж байгаа бүхэн жинхэнээсээ сайжраасаа гэж хүсч байна. Шинэ жилийн мэнд дэвшүүлье.  В.Путин саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа, жинхэнээсээ эсвэл тоглоомоор шинэ жилийн шөнө засгийн газрын тэргүүний хувьд авч хэрэгжүүлсэн чухал олон шийдвэрийн талаар бодоно гэж мэдэгдсэн. Тэгэхлээр ерөнхий сайд хямаралтай тэмцэх бүх шатны засаглал, удирдлагыг цаг тухайд нь уялдуулж, тухайлбал бүс нутагт байгуулсан штабууд хямарлын эсрэг үр нөлөөтэй ажиллаж байгааг сэтгэл дүүрэн дурсах нь ээ. Оросын удирдлагын хийж байгаа бүхэнд ард түмэн итгэх, энэ итгэлийг талаар болгохгүйн тулд төр засаг юу хийх талаар бодож тунгаах нь чухал сэдэв байна гэж ерөнхий сайд үзэж байна. Засгийн газрын тэргүүн гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ тэмдэглэнэ гэж мэдэгдсэн юм. Шинэ жилийн бэлгийн тухайд санаа зовдоггүй гэж ерөнхий сайд хэллээ. В.Путин бусдын адил бэлэг авах дуртай ялангуяа эхнэр, охидоосоо бэлэг авах дуртай. Ерөнхий сайд бэлэг авахаас илүү бэлэглэх дуртай болохоо хэлсэн юм. Ерөнхий сайдын хувьд оны бэлэг тэмдэг ч онцгой. В.Путины хувьд 2010 он цагаан баавгайн жил юм. Ерөнхий сайд 2010 онд нийгэм-эдийн засгийн асуудлаас гадна Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээн тэтгэх зөвлөлийн тэргүүний хувьд цагаан баавгайн тоо толгойг хадгалах асуудалд дорвитой анхаарал хандуулах бодолтой байна. Үүний тулд тэрээр шинэ жилд цагаан баавгай нутагладаг Хойд нутагт очино.