0 Дэлхийн нефтийн үнэ өслөө. Нью-Йоркийн барааны бирж дээр баррель “хар алтны” үнэ 0,41 доллароор нэмэгдэж, 79,28 доллар болжээ. Нефтийн арилжааны нөөц хорогдож байгаа тухай Америкийн эрчим хүчний яамны мэдэгдлээс үүдэн түүхий эдийн үнэ ийнхүү өсч байна гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрт хүйтэрч байгаагаас түүхий эдийн үнэ ийнхүү өсчээ. Лондоны бирж дээр баррель нефтийн үнэ 0,39 доллароор нэмэгдэж 78,03 доллар болсон байна.