0 АНУ-д мэдээллийг нууцын ангиллаас гаргах Үндэсний төв байгууллаа. Америкийн архивын ерөнхий эрхлэгч Дэвид Феррио энэ тухай уламжлав. Шинэ төвийн ажилтнууд засгийн газрын бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж, үндэсний аюулгүй байдлын мэдээллийг хамгаалах стратеги боловсруулна. Урьд нууцалсан их хэмжээний баримт бичгийг судлаач, өргөн олон нийтэд хүртээмжтэй болгох хоёр дахь зорилтыг тус төв хэрэгжүүлнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар юуны түрүүнд АНУ, ЗХУ-ын харилцаа, хүйтэн дайны үеийн материалыг нууцын ангиллаас гаргаж магадгүй.