0Хятадын Синьхуа мэдээллийн агентлаг дэргэдээ телевизийн компани байгууллаа. Тус компани Хятадад болж байгаа үйл явдлын талаарх мэдээг гадаадад дамжуулна. Синьхуа агентлаг 2015 онд зохион байгуулалтын бүтэц, олон янз, төгс мэдээлэл дамжуулах зэргээр стратегийн ахиц гаргахаар төлөвлөсөн тухай тус агентлагийн ерөнхий захирал Ли Цунзюнь ярив. Ойрын үед тус телевиз 24 цаг хятад хэлээр нэвтрүүлэг цацаж, 2010 оны дундуур англи хэлээр нэвтрүүлэг дамжуулна. Хэтдээ орос, франц, португаль, араб хэлээр нэвтрүүлэг цацана.