Оросын ард түмэн Шинэ оноо угтаж байна. Уламжлал ёсоор хүмүүс гэр бүлээрээ цуглаж, ерөнхийлөгч телевизээр үг хэлэхийг сонсоод, шампань дарстай хундага тулгаж, бие биедээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөдөг. Алс Дорнодын оршин суугчид хамгийн түрүүнд шинэ жилээ угтана. Дараа нь бүх 11 цагийн бүс ээлж дараалан шинэ жилтэй золгоно. Ерөнхийлөгч Д.Медведев холбооны гурван телевизд саяхан өгсөн ярилцлагадаа, 2010 оныг гэртээ, гэр бүлийн хүрээнд амьд гацуурын дэргэд угтах бодолтой байгаагаа хэлсэн. Ерөнхий сайд В.Путин саяхан өгсөн ярилцлагадаа, засгийн газрын тэргүүний хувьд авч хэрэгжүүлсэн олон чухал шийдвэрээ хуучин оноо үдэхдээ дурсана хэмээн мэдэгдсэн юм. Бүх шатны засаглал, удирдлагын хямарлын эсрэг тэмцлийг цаг тухайд нь уялдуулж, тухайлбал бүс нутагт байгуулсан хямарлын эсрэг штабууд үр нөлөөтэй ажиллаж байгааг сэтгэл хангалуун дурсаж байна. Оросын удирдлагын хийж байгаа ажилд хүн ам итгэх, энэ итгэлийг дааж, талаар болгохгүйн тулд оросын удирдлага юу хийж байна вэ? энэ тунгаан бодох гол сэдэв гэж ерөнхий сайд үзэж байна. Москва болон бүх Оросын хамба Кирилл энэ үдэш Москва дахь Христосын аврагчийн сүмд шинэ жилийн ном хурна. Оросын үнэн алдартны шашны сүмийн хамба лам өнгөрсөн жилийн төлөө бурханд талархаад, дараагийн жил ивээхийг хүснэ. Орос улсын үнэн алдартны шашны бүх сүмд шинэ жилийн баярын ном хурна. Хэд хэдэн сүм, хийдэд шөнө ном хурна. Баярын шөнө ном хурсны дараа мацаг барьж байгаа хүмүүс загас, далайн бүтээгдэхүүн идэж, бага зэрэг спиртийн ундаа хэрэглэнэ. Зул сарын мацаг 1-р сарын 7-нд дуусах юм.