0Орос, Украин улс эрчим хүчний салбарт түншийн харилцаа төгс болоход хол байгаа нь улирч буй он харууллаа. Украины санаачилгаар 2005 онд эхэлсэн хийн маргаан дахин давтагдах ёсгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Улирч буй онд хийн хамгийн ноцтой зөрчил гарсныг сануулъяа. Европын Холбоонд хүргэх хийг Украин замаас нь хулгайлах болсноос хойш орос улс өнгөрсөн оны 1-р сарын 1-ээс хий нийлүүлэхээ зогсоосон юм. Үүний дүнд европын хэрэглэгчид хохирсон билээ. Тэр үед Орос улсын ерөнхий сайд В.Путин, Украины ерөнхий сайд Юлия Тимошенко нар энэ байдлыг зохицуулж чадсан. Үүний дүнд “Газпром” болон “Нафтогаз” компани оросын түлшийг хөнгөлөлттэй нөхцлөөр Украинд нийлүүлэх, 10 жил хамтран ажиллах тухай хэлэлцээнд гарын үсэг зурсан юм. Энэ үйл явдал олон жил үргэлжилсэн хийн дайнд эрс өөрчилсөн гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикин үзэж байна. “Газпром” болон “Нафтогаз” компанийн гарын үсэг зурсан хэлэлцээрийг Украин жилийн турш хичээн биелүүлсэн. Төлбөр саатуулсан тохиолдол бараг гараагүй. Бид 2010 оныг илүү баяр хөөртэй угтаж, Орос, Украины хийн асуудлаарх үйл явцыг ажиглана.  “Оросын хийг украины нутгаар нийлүүлэх, мөн төлбөр тооцооны хувьд бэрхшээл гарах ёсгүй” гэж ОХУ-ын Аудитын танхимын дарга Сергей Степашин үзэж байна. Украин хөх түлшийг замаас нь шууд хулгайлж байсан урьдын тохиолдол давтагдаагүй. “Газпром” болон “Нафтогаз” компанийн гэрээний дагуу саяхан хийсэн шалгалтаар үүнийг баталсан гэж Сергей Степашин 12-р сарын 27-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. “Бэрхшээл байх ёсгүй” гэсэн томъёололыг нэлээд болгоомжтой дурдаж байна. Энэ ч учиртай. Украин тохиролцсоноо биелүүлэхийг чармайж байсан ч, хийн сэдэв жилийн турш Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн улс төрийн тоглоомын задгай мөнгө байсан. Тэрээр Орос улстай хийн асуудлаар тохиролцсоныг эргэж харах тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Виктор Ющенко 11-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт бичсэн захидалдаа, оросын хийн үнийг бууруулахыг шаардаж, үүнийг эс биелүүлбэл хийг өөрийн нутгаар дамжуулан Европын Холбоонд нийлүүлэхийг зогсооно хэмээн анхааруулсан юм. Украины удирдагч эдийн засаг, улс төрийн хүчин зүйлээс үүдэн ийнхүү мэдэгдсэн. Украин эдийн засаг ноцтой хямарч байгаа, хийн төлбөрийн эх үүсвэрийг арай чүү олж байгаа, хийн төлбөр хийхэд ОУВС-аас зээл авах эсэх нь эргэлзээтэй байна. Улс төрийн тухайд тус улс ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Эхний шатны сонгууль 2010 оны 1-р сарын 17-нд болно. Украины улс төрчид хийн сэдвийг улс төрийн тоглоомонд хамгийн өргөн ашигладаг. Виктор Ющенко “хийн сэдвийг дэвэргэдэг” болохыг Европын Холбооны удирдлага хэдийн анхаарч, өөрсдийгөө энэ аюулаас хамгаалах арга хэмжээ авчээ. Москва, Брюссель эрчим хүчний салбарт онц байдлыг урьдчилан сануулах меморандумд гарын үсэг зурсан юм. Украины нутгаар дамжуулан Европт хий хүргэхэд саад гарсан тохиолдолд Орос, Европын Холбооноос хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээг баримт бичигт тусгажээ. Эрчим хүчний салбарт Орос, Европын Холбооны харилцаа ирэх жил тогтворжино гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикин үзэж байна.  2010 онд хэрэглээ өснө гэж найдаж байна. Бүх таамгаар хэрэглээ өснө гэж үзэж байна. Орос улс төдийгүй Европт эдийн засаг тогтворжих байдал ажиглагдаж байгаа тул олборлолт, хэрэглээ өснө гэсэн өөдрөг бодол төрж байна гэж оросын шинжээч тэмдэглэв. Хий тогтвортой нийлүүлснээр хөх түлш нийлүүлэх чиглэлийг цаашид өргөжүүлэх, “Хойд” болон “Өмнөд” урсгал хийн хоёр шинэ хоолой барих, “Газпром” компани азийн бүгд найрамдах улсуудтай идэвхтэй хамтран ажиллахтай энэ юуны түрүүнд холбоотой. 


0 Москва Европт хий нийлүүлдэг гол улс байсан, цаашид ч олон жил хий нийлүүлнэ. Украиныг тойруулан тавих “Хойд” болон “Өмнөд” урсгал хийн хоолой ажиллаж эхэлбэл, хийг тогтвортой нийлүүлэх асуудлыг дорвитой шийдэнэ. Эрчим хүчний асуудал эцсийн дүнд Орос, Европын Холбооны харилцаанд “тээглэхээ” болино.