Улирч буй оны сүүлчийн өдрүүдэд урьд байгаагүйгээр хүйтэрнэ. Эрхүү хотод агаарын температур 36 хэм, Буриадад хасах 50 хэм хүрнэ. Алс Дорнодод цас унаж, ширүүн салхи, цасан шуурга болно. Владивосток хотын гол сүлд мод өчигдөр шөнө салхинд унажээ. Хотын засаг захиргаа үүнд 10 сая рубль зарцуулсан аж. Приморийн хязгаарын Онц байдлын яам оршин суугчдад онц шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна. Москва хотод шинэ жилийн шөнө хасах 14 хэм, бага зэрэг цас унана гэж цаг уурчид хэлж байна.