Шувтарч байгаа он Оросын нефтийн салбарынхны хувьд ерөнхийдөө амжилттай болов. “Роснефть”, “Лукойл”, “Башнефть” “Газпромнефть” гээд зонхилох компаниудын олборлолтын хэмжээ нэмэгдлээ. Том том орд газрыг ашиглалтад оруулж, нефть боловсруулах салбарт нэлээд их хөрөнгө чиглүүлж, экспортын өргөн хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлж байна. Зүүн Сибирь-Номхон далай нефть дамжуулах сүлжээг энэ оны шувтаргаар ашиглалтад ёс төртэй орууллаа. ВСТО сортын нефть бүхий анхны шатахуун зөөгч хөлөг Козьмино боомтоос Гонконг руу өнөөдөр явлаа. Энэ хоолойн сүлжээгээр 2010 онд 15 сая тонн нефть Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад нийлүүлнэ. Баруун, Зуун Сибирийн орд газрууд нөөцийн эх сурвалж болно. Тухайлбал Красноярск хязгаарын энэ оны 8-р сард ашиглалтад оруулсан Ванкорское орд газар тэдгээрийн дотор байна. Орд газар хагас тэрбум тонн нефтийн нөөцтэй. Ийн хэр хэмжээ 30 жил ажиллахад хүрэлцээтэй. Ванкорское орд газрыг ашиглалтад оруулсан «Роснефть» компани энэ онд нефть боловсруулах үйлдвэрийн хөгжилд гойд анхаарал тавьж, үүнд 2010 онд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулах бодолтой байна гэж компанийн ерөнхийлэгч Сергей Богданчиков онцлон тэмдэглээд, бид бараг 160 тэрбум рубль буюу 5 тэрбум долларыг ойрын хэдэн жилд үүнд чиглүүлж, 50 гаруй төхөөргийг ашиглаж эхэлнэ. Тэгснээр компанийн бүх уйлдвэр нефть бараг 90 хувиар ахин боловсруулж, Евро-4, Евро-5 стандартаар бензин, дизелийн түлш үйлдвэрлэнэ гэв. Энэ онд хямрал нефтийн үнэ ба нефтийн компаниудын орлогод их нөлөөлсөн учраас оросын компаниуд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дэнсэлж цэгнэж бүр хянан үзсэн юм. Нэг баррель нефтийн үнэ энэ оны эхээр 40 доллар хүртэл унаж, оны сүүлээр аажмаар нэмэгдэж, 60-80 долларт хүрлээ. Ийн хэр хэмжээ хөрөнгө оруулалтад хангалттай байна гэж “Лукойл” компанийн удирдагч Вагит Алекперов тэмдэглээд, 64 доллар бол компани тогтвортой хөгжих боломжтой үнэ гэж үзэж байна. Нэг баррель нефть 2010 онд ийм үнэтэй байж болно. Иймээс хөрөнгө оруулалтаа ялимгүй хэмжээр 8 хувиар багасгана гэв. Энэ онд “Лукойл” компани Ирак дахь Баруун Курна-2 нефтийн лут том орд газрыг эзэмших тендерт ялсан. Компани мөн төсөлд 4 тэрбум доллар 3-5 жилийн дотор чиглүүлэх төлөвлөгөөтэй байна. Олборлосон нэг баррель нефть тутамаас 1 долларын ашиг олно.
“Газпромнефть” компани тэргүүтэй нэгдлээс Иракийн Бадра орд газрыг эзэмшихэд 2 тэрбум доллар чиглүүлнэ. Тэр энэ орд газрыг эзэмших тендерт 12-р сарын эхээр түрүүлжээ. Эндхийн нэг баррель нефть тутмаас 5 долларын ашиг олно. Энэ нь маш сайн болзол гэж “Газпромнефть” компани үзэж байна. Компаниуд хөрөнгө оруулалтын төслүүдийг хөгжүүлэхийн тулд нефтийн үнийн хэлбэлзлээс шалтгаалах явдлыг багасгах бодолтой байна. Татварын хөнгөлөлт даатгах арга хэмжээ болно гэж тэд үзсэн. Засгийн газраас угтан дэмжих алхам хийж, нефтийн салбарынхны хүсэлтийг биелүүлж, татварын хэд хэдэн хөнгөлөлт нэвтрүүлж, Зүүн Сибирийн орд газруудыг эзэмшиж буй компаниудын экспортын татварыг болиулав. Эдүүгээ 13 орд газрын талаар ийм татвар тогтоосон. Тэдгээрийг 22-нд хүргэх боломжийг одоо авч үзэж байна. Энэ нь бүс нутгийн нөөцийг эзэмших ажиллагааг эрчимжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.