Орос улс улирч буй онд сансрын хөлөг хөөргөсөн тоогоор дэлхийд дээд амжилт тогтоов. Роскосмос компанийн тэргүүн Анатолий Перминов “Оросын дуу хоолой” радиод энэ тухай уламжлав. Түүний хэлснээр 33 сансрын хөлөг хөөргөсөн нь АНУ-аас 1,5 дахин их байна. Мөн сансрын 52 аппарат хөөргөжээ /зарим пуужин нэг дор хэд хэдэн хиймэл дагуул гаргасан байна/. Орос улс сансрын хөтөлбөрийг санхүүжүүлсэн хэмжээгээр зургаагаас дөрөвдүгээр байрт орсон байна. Энэ үзүүлэлтээр АНУ нэгдүгээр байр, Европын сансрын агентлаг хоёрдугаар байр, Хятад улс гуравдугаар байрт орж байна. Америкийн шаттл хөлөг 2010 онд нислэг үйлдэхээ зогсоосны дараа оросын “Союз” хөлгүүд сансрын нисэгчдийг олон улсын сансрын станцад хүргэх бүх ачааллыг үүрнэ гэж Роскосмос компанийн тэргүүн мэдэгдэв.