Гарч буй 2010 оныг Орос улсад багш нарын жилээр зарлалаа. Ёслолын нээлт 1-р сарын эцэст Санкт-Петербург хотод болно. Боловсрол, шинжлэх ухааны сайд Андрей Фурсенко, багш нар залуу иргэдийг хүмүүжүүлж, улс орны амжилтыг тодорхойлдог хэмээн шинэ жилийн мэндчилгээндээ тэмдэглэв. Багш нарын жил дотоодын сургуулийн бүтээсэн ололттой бүхнийг олж харах, залуу үеийг сурган, хүмүүжүүлэхэд амьдралаа зориулсан гайхалтай багш нартай танилцах, тэдний хөдөлмөрийг олон нийт шинээр үнэлэх боломж юм. Ерөнхийлөгч Д.Медведевийн “Манай шинэ сургууль” санаачилга үүнийг хэрэгжүүлэхэд тус болно. Оршин суугаа газар, материаллаг байдал эсвэл эрүүл мэндийн байдлаас үл шалтгаалан Оросын хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших эрхтэй. Тиймээс засгийн газар агуулга, техникийн хувьд орчин үеийн сургууль байгуулахыг эрмэлзэж байна.