0Орос улсад 1-р сарын 1-ээс хлороор боловсруулсан шувууны мах оруулахыг хориглоно. Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко энэ тухай мэдэгдэв. Шувууны махыг хлор ашиглан боловсруулахад хортой бодис шингэж, эрүүл мэндэд аюултай болдог. Европын Холбоонд хлороор боловсруулсан шувууны мах оруулахыг хориглосон байна. Оросын ихэнх байгууллага шинэ технологид хэдийн шилжжээ. Шинэ дүрэм АНУ хамгийн их хүнд тусч байна. Шинэ горимын дагуу 500 мянга гаруй тонн шувууны мах экспортолдог АНУ-аас шувууны мах авахыг бүрэн хориглоно гэж шинжээчид үзэж байна.