0Казахстан ураны концентрат Иранд нийлүүлэх бодолтой байгаа тухай мэдээллийг үгүйсгэлээ. Казахстан Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ бүх шаардлагыг сахин биелүүлж, тус байгууллагын зөвшөөрөлгүй уран худалдах тухай яриа ч байж болохгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ержан Ашикбаев мэдэгдэв. Тегеранд 1350 мянган тонн ураны концентратыг 450 сая доллароор нийлүүлэх тухай Иран, Казахстан улс нууцаар тохиролцсон гэж “Эсошейтэд Пресс” агентлаг тусгай албадын МАГАТЭ-д зориулж бэлтгэсэн илтгэлд түшиглэн урьд мэдэгдсэн юм. Ойрын долоо хоногуудад хэлэлцээр хийхээр бэлтгэж байжээ. Атомыг энхийн зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан Иран цөмийн зэвсэг боловсруулж байна гэж АНУ болон өрнөдийн хэд хэдэн орон тус улсыг буруутгаж байна. Тегеран ийнхүү буруутгаж байгааг үгүйсгэсэн юм.