Түүхий нефтийн экспортын гаалийн татварын хэмжээ ОХУ-д 2010 оны 1-р сарын 1-ээс тонн нь 271 доллороос 267 доллар хүртэл буурч байна. Засгийн газрын тэргүүн В.Путин холбогдох тогтоолд гарын үсэг зурав. Энэ баримт бичгийн дагуу тунгалаг нефть бүтээгдэхүүний экспортын татвар тонн нь 194,9 доллар байснаас 192,2 доллар, харин өтгөн нефть бүтээгдэхүүний татвар тонн нь 105 доллароос 103,5 доллар болжээ. Пропан, бутан, этилен, пропилен, бутилен, бутадиен болон бусад шингэрүүлсэн хийн экспортын татвар тонн нь 46 доллар байна. Нефтийн кальцижүүлсэн коксын экспортын татвар тэг болсон тухай ОХУ-ын засгийн газрын вэб хуудаст тавьсан мэдэгдэлд дурджээ.