Орос улсын удирдлага ирэх жил хямаралтай үргэлжлүүлэн тэмцэнэ. Ерөнхий сайд В.Путины өнөөдөр Москва хотод зохион байгуулж байгаа засгийн газрын тэргүүлэгчдийн хурлаар шинэ арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна. Ерөнхий сайд мягмар гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр улирч буй оныг дүүгнэсэн юм. Ажилгүйдэл нэмэгдэхээс сэргийлж, банкны системийг аварсан зэрэг хямарлын үндсэн аюул заналыг даван туулсан гэж ерөнхий сайд хэллээ. Хямарлыг даван туулсан ч, дэлхийн болон оросын эдийн засагт саад тотгор байна. Үүнийг даван туулахад багагүй хугацаа, хүч, хөрөнгө шаардлагатай гэж тэрээр хэлсэн юм. Засгийн газрын хуралдаанд ерөнхийлөгч Д.Медведев оролцоно. Төрийн тэргүүн энэ жил засгийн газрын ажлыг дүгнэхдээ, нийгэм, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалж, систем бүрдүүлэгч байгууллагыг улсаас дэмжсэн зэрэг нааштай гурван үр дүнг онцолсон юм