0Олон улсын сансрын станц-22 багийн бүрэлдэхүүнээр манаанд гарч байгаа Оросын сансрын нисэгч Максим Сураев болон Олег Котов нар задгай сансарт гарахаар бэлтгэж байна. Тэд станцын гадна 6 цаг ажиллахдаа өмсөх оросын скафандрыг шалгаж байна. “Орлан-МК” компьютержсэн анхны скафандр юм. Скафандрыг өмсөхөд ямар үр дагавартай ямар системийг хянах хэрэгтэй болохыг сансрын нисэгчид заана. Төлөвлөснөөс өөр нөхцөл байдал тохиовол дэлгэцэн дээр холбогдох мэдээлэл анивчиж, дуут дохио өгч, биеэ хэрхэн авч явах талаар заавар өгнө. Тэд 1-р сарын 14-нд төлөвлөсөн ёсоор задгай сансарт гарахдаа оросын “Поиск” шинэ модулийг станцын оросын хэсэгт нэгтгэнэ.