Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эрх чөлөөг хязгаарлах хэлбэрээр шийтгэх хуулинд гарын үсэг зурлаа. Нэмэлт хэлбэрийн шийтгэлийн хувьд, мөн ялихгүй, дунд зэргийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гэрийн хорионд байх шийтгэл ногдуулна. Хууль 1-р сарын 10-аас үйлчилж эхэлнэ. Гэрийн хорионд байгаа этгээд тодорхой хугацаагаар гэрээсээ явах, орон нутгийн засаг захиргааны хил давах, олон нийтийн арга хэмжээ болж байгаа газар очих, оршин суух газраа өөрчлөх, сард 1-4 удаа очих үүрэгтэй хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй ажиллаж, сурахыг хориглоно.