Хямарал эрчимтэй буурч байсан тэр үед 2009 он гарсан. Орос улс таагүй дүр зургаас зайлсхийж чадсан нь оны эцэст тодорхой боллоо.  Гэсэн ч, улирч буй он Орос улсад ноцтой сорилын үе байлаа. Банкны системийг аврах, гар удирдлагад шилжих, хямарлын эсрэг ажиллагаагаар аж үйлдвэрлэлийг дэмжих, нийгмийн баталгааг чанд мөрдөх зэргээр бүгдийг зөв хийсэн гэж шинжээчид оныг дүгнэхдээ хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөдөр энэ бүх арга хэмжээ мэдэгдэхүйц, нааштай үр дүнд хүрлээ. Үүнээс ч илүү их амжилтанд хүрэх боломжтой байсан гэж эдийн засагч, академич Виктор Ивантер үзэж байна: Бид оныг олонх шинжээчийн таамаглаж байснаас илүү сайн даван туулсан. Нөгөө талаас бид энэ замыг үүнээс илүү сайн туулж чадах байсан уу? Чадах байсан. Үүний тулд юу хийх ёстой байсан бэ? Шинэ, цоо шинэ зүйл хийх ёстой байсан гэж ихэвчлэн хариулдаг. Засгийн газрын хэлснийг гэхдээ илүү хурдан яг таг хийх ёстой байсан. Хамгийн гол нь бид бүгдийг зөв, гэхдээ дэндүү удаан хийсэн. Хэрэв бид бүгдийг хурдан хийсэн бол, уналт хамгийн бага байх байсан. Эдийн засгийн уналтыг даван туулах нь 2009 оны гол зорилт байсан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ тухайд чухал хөдөлгөөн гарчээ. Хямарлын өмнөх үеийн тэр системд буцах дурын оролдлого бүтэшгүй болох нь ойлгомжтой болсон. Ярилцаж, эцэс төгсгөлгүй төлөвлөх явдал өндөрлөж, амьдрал дээр өөрчлөлт хэрэгтэй болох нь ойлгомжтой болсон. Бүтээж байгуулсан, бүрэн ашигтай ажиллаж байгаа бүхнээ хадгалахын тулд огцом түлхэлтгүй өөрчлөх ёстой байсан. Энгийн хэрэглэгчид ч аажмаар эдийн засгийн шинэ бодит байдалд дассан гэж Виктор Ивантер тэмдэглэж байна: Хүн ам оноо бүхэлдээ тайван туулсан. Мэдээж бэрхшээл байсан. Бие даасан хот, бүлэг хүн амд саад тулгарсан. Үймж сандарсан зүйл огт байхгүй. Ард түмний хадгаламж, орлого, цалингийн хэмжээ үндсэндээ өөрчлөгдөөгүй, шинэ оноо хэвийн сайхан угтаж байна. Хүн ам автомашин, удаан эдлэх үнэт эд зүйл ихээр худалдан авахаа больсон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй. Хөрөнгө оруулагчдад мөн энэ байдалтай тулгарч байна.  Ямартаа ч 2010 оны эхний хагаст дорвитой өсөлт гарах шаардлагатай. Өөдрөг байх бас нэг чухал үзүүлэлт байна. Оросын ард түмэн 2010 оноо өөдрөгөөр угтаж байгаа нь санал асуулгын дүнгээс тодорхой байна. Гурван хүн тутмын нэг нь байдал сайжирна хэмээн найдаж байна. Ийнхүү сайжирна гэж үзэж буй олон үзүүлэлтийн нэг нь хуримтлалаа ухаалгаар зарцуулах явдал юм. Энэ бүхэн эдийн засгийн чухал үзүүлэлт билээ. Хүн мөнгө зарж эхлэхээр үйлдвэрлэлд мөнгө орж, эдийн засаг хөгжихөд нэмэлт түлхэц болдог. Энэ өөдрөг байх бас нэг шалтаг юм. Хэрэглэгчийн эрэлт ойрын үед эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна.