ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр “Монголросцветмент” хязгаарлагдмал хариуцлагатай Орос-Монголын компанийн үйл ажиллагааны талаар Монгол улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг батлах тухай” Холбооны хуулинд гарын үсэг зурлаа. Үүнийг 12-р сарын 23-нд Улсын Дум баталж, Холбооны Зөвлөл 2009 оны 12-р сарын 25-нд сайшаасан байна. Москва хотод 2007 оны 4-р сарын 25-нд гарын үсэг зурсан хоёр орны засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлахаар Холбооны хуулинд заажээ. Энэ гэрээгээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монголын нутгаас Орос улсад тээвэрлэхэд гаалийн татвараас чөлөөлөх юм.