0 Орос улсаас Украины нутгаар дамжуулан Европт нефть тээвэрлэх асуудлыг “бараг зохицуулсан”. Орос улсаас Словак, Чехи, Унгарт нефть нийлүүлэхэд тасалдаж магадгүй тухай мэдээллийн талаар Украины Гадаад хэргийн яам өнөөдөр ийнхүү тайлбарлажээ. Украин улс Европт “хар алт” нийлүүлэх гэрээний зарим нөхцлийг өөрчлөхийг оросын талд санал болгосны дараа нефть тээвэрлэхийг тасалдуулж магадгүй тухай мэдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд урьд гарсан юм. Урьд гарын үсэг зурсан нөхцлөөр нефть тээвэрлэнэ гэж Москва мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ оны эцэст нефть нийлүүлэх нөхцлийн талаар Украины талтай тохиролцохгүй байсан ч, оросын нефтийг тохирсон хэмжээгээр европын хэрэглэгчид хүргэнэ гэж Засгийн газрын дэд сайд Игорь Сечин мэдэгдэв