Ажилгүйдэл өсөхөөс сэргийлж, банкны системийг аварч, улс орны зээлийн зах зээлийг сэргээсэн нь 2009 онд засгийн газрын үндсэн амжилт байсан гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин хэллээ. Тэрээр Владивосток хотод хэлсэн үгэндээ, ажилгүйдлийн өсөлт урьд, одоо ч байгаа, гэхдээ таамаглаж байсан шиг адармаатай байгаагүй. 1998 оны хямарлын үеэр Орос улсын томоохон банкууд зах зээлээс гарахад хадгаламж эзэмшигчийн мөнгө ч үүнтэй хамт зах зээлээс гарсныг тэрээр санууллаа. Засгийн газар энэ удаа ийм байдал гаргуулаагүй гэж тэр тэмдэглэв. Зээлийн зах зээлийг хорогдуулах тухайд, Төв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүүг дахин бууруулснаар санхүүгийн байгууллагын хүүгийн хэмжээнд нөлөөлж, зээлийн өртгийг бууруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлэв. Орос улсын өнгөрсөн арван жилийн гол алдаа юу байсан талаар асуултанд, эдийн засгийг төрөлжүүлэхэд илүү их мөнгө оруулах боломжтой байсан гэж ерөнхий сайд тэмдэглэв. Нийгмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд их хөрөнгө хуваарилах тухайд харамсахгүй болохоо В.Путин ойлгуулсан билээ.