Орос улсын засаг захиргаа рублийн хөвөгч ханшид аажмаар шилжих бодолтой байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин Владивостокт энэ тухай мэдэгдэв. Засгийн газар зах зээлийг цочроох зүйл огт хийхгүй гэж тэмдэглэсэн байна. Оны дүнгээр инфляц 9 хувьтай байгаа нь орчин үеийн Орос улсын хувьд хамгийн бага үзүүлэлт болохыг ерөнхий сайд уламжлав. Орос улсын төр засаг 2010 онд хөдөлмөрийн зах зээлийг дэмжихэд 36 тэрбум гаруй рубль хуваарилна. Энэ мөнгийг ажлын байр бий болгоход зарцуулна.