Орос улс цохилтын давшилтын системийг хөгжүүлнэ гэж ерөнхий сайд В.Путин Владивосток хотноо сэтгүүлчдэд мэдэгдэв. АНУ-тай хүчний тэнцвэрт байдлаа хадгалахад пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх шаардлагатай байна гэж тэр мэдэгдлээ. Үүний тулд мэдээлэл солилцоог зохицуулах ёстой гэж В.Путин нэмж хэлэв. “Манай америк түншүүд пуужингийн системийн талаар бүх мэдээллээ бидэнд өгөх учиртай, бид ч давшилтын зэвсгийн талаар ямар нэг мэдээллийг тэдэнд дамжуулна” гэж ерөнхий сайд тэмэдэглэсэн юм. Үүний зэрэгцээ В.Путин зэвсэг хязгаарлах тодорхой дүрэм шаардлагтай төдийгүй стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг бэлтгэх яриа хэлэлцээ “нааштай өрнөж байна” гэж нэмж хэлсэн юм.